VirusCenter.mn

Компьютерийн вирус гэж чухам юу билээ
Компьютерийн вирус гэж чухам юу билээ

Хүн төрөлхтөнийг адбишийн хүчирхэг дайснаас авран хамгаалах ер бусын супер эрчүүд болох “Супермэн“, “Батмэн“, “Хүн аалз” зэрэг нь хүний оюун санаагаар бүтээгдсэн баатрууд юм. Гэхдээ тэд кино, видео, компьютер зэрэг виртуал ертөнцдөө  л тулалддаг билээ. Өөрөөр хэлбэл бидний оюун санаанд бий болсон дайсныг уран санаагаар төрсөн баатрууд маань сөнөөж сэтгэл оюун цэлмэдэг гэсэн үг. Гэтэл өдгөө интернет гэгч кибер ертөнц бий болсноос хойш хүн төрөлхтөн үнэхээр хоёр ертөнцөд зэрэгцэн амьдрах болсон юм.

Энэ цагаас эхлэн махан бодид төрсөн цусан зүрхт хүмүүнд кибер ертөнцийн зүгээс үнэхээр бодит аюул заналхийлэх болсон бөгөөд энэ нь компьютерийн вирус билээ. Өрх бүхэн компьютержсэн монголын тал нутагт ч вирус хэмээх дайсан өдөр алгасалгүй довтолж бидний хийсэн бүтээснийг эвдэн бусниулахаар цаг ямагт заналхийлж байна. Интернетгүй газар ч зөөгч плэш, CD, MP тоглуулагчаар дамжин вирус халдсаар байна. Компьютерийн вирус гэдгийг өнөөдөр дайсагнагч програм гэдэг утгаар нь ойлгох болжээ. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын ажлыг амжуулдаг ачтай тустай програмуудын эсрэг вирус хэмээх дайсагнагч үй олон програмыг зохион бүтээгээд түүгээрээ амьдарч, орон зайгаа олж байдаг бүхэл бүтэн “хар” үйлдвэрлэл нэгэнт хүчээ авсан байх юм. Компьютерийн вирус гэгч нь одоо манайд ид дэлгэрээд байгаа гахайн ханиадны вирус шиг нэгэнт л контакт авсан бол өөрийгөө хувилах замаар өсөн үржиж байдаг зүйл билээ.

Жишээ нь:  Trojan-Downloader.Win32.VB.bnp вирус гэхэд л мөнөөх дунд сургуулйн түүхийн хичээлд үзэж байсан Трой хотыг чөлөөлөхөөр аварга том морь бүтээж түүн дотроо орон нуугдаж байгаад шөнө хэрмэн дотроос нь довтолсон овжин түүхийг бэлгэдэн бүтээгдсэн вирус байх юм. Өөрөөр хэлбэл мөнөөх морины дотор нуугддаг шиг л энэхүү вирус нь компьютерт маань сэмхэн ороод өөрийгөө хувилан чухал чухал бичиг баримтыг маань устгаж гар мухарлах зорилготой дайсан билээ. Эсвэл таны компьютерт нэг үл таних нөхөр дэлхийн аль ч өнцөгөөс юм давхиж ороод хамаг юмыг чинь онгичоод эгээ л унтлагын өрөөг тань түйвээхтэй адил болгочихвол ямархан сэтгэгдэл төрөх билээ дээ.

Өнөөдөр дэлхийн олон банк санхүү, хөрөнгийн арилжааны байгууллага, тэр ч бүү хэл цэрэг батлан хамгаалах, тагнуулын байгууллагууд хүртэл вирусын довтолгоонд өртсөн уртын урт түүх бий.

Вирусыг анх хэн бүтээсэн нь тодорхой бус байдаг. Учир нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай математикийн автоматын судалгаан дээр аль тэртээ 1940-өөд онд алдарт Жон фон Нейман ажиллаж байсан бөгөөд улмаар тиймэрхүү автоматыг бүтээж болох аргачлалын талаар 1951 онд олонд дэлгэж байжээ. Үүнээс хойш 1959 онд “Scientific American” сэтгүүлд Л.С. Пенроуз өөрөө өөрийгөө сэргээх механик бүтцийн талаар өгүүлэл нийтлүүлсэн байх юм. Үүний өмнөх өгүүллээс ялгаатай нь өөрөө идэвхжин үржих төдийгүй, мутац буюу дүрс хувиралд орох замаар биеэ нуун далдлах чадвар бүхий хоёр хэмжээст бүтцийн талаар анх удаа тодорхой өгүүлсэн байлаа. Мөн үүний мөрийг даран өөр нэгэн эрдэмтэн Ф. Ж. Шталь IBM 650 дээр машины кодын тусламжтайгаар практикт анх удаа  жинхэнэ бодит загварыг нь бий болгосон юм.

Энэ бүх эрдэм шинжилгээний судалгаа нь өнөөгийн бидний толгойн өвчин болоод байгаа компьютерийн вирусыг зохиох гэсэн зорилго агуулаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Харин тэдгээр эрдэмтэний ажил нь хиймэл оюун ухаан болон робот техникийг зохион бүтээхэд зориулагдсан нөр их зүтгэл байсан билээ.

Харин 1962 онд Bell Telephone Laboratories пүүсийн ажилтан В.А. Высотский, Г.Д. Макилрой болон Роберт Моррис нар “Дарвин” хэмээх компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн бөгөөд энэ нь виртуал орон зайд задлан шинжилгээ хийх замаар эсрэг этгээдийнхээ прогамын бүхий л хувийг олж устган өөрөө ганцаараа үлдэж байлдааны талбарыг эзлэх зорилгоор ажилладаг зарчимтай байв. Гэвч энэхүү өөрөө өөрийгөө хувилан бий болгож, хэд дахин сэхэх чадвартай математикийн ухаант обьектийг буруу гарынхан ашиглаж бүгдийн тав тухыг алдуулна хэмээн хэн сэтгэх билээ.

Орчин үед вирусын програмыг хэн ямар зорилгоор зохиогоод байна гэдэгт судалгаа хийгээд үзтэл тэдний дийлэнх нь програмчлалын хичээл эхлэн үзэж байгаа ахлах сургуулийн сурагчид болон оюутнууд болох нь илэрчээ. Тэдний вирус сургуулиасаа ч бараг хэтрэлгүй тодорхой хугацааны дараа устаж алга болдог байна.

Вирус бүтээгч дараагийн бүлэг хүмүүс нь залуучууд (дийлэнхи нь оюутан)  бөгөөд тэд мөн л програмчлалыг тэр бүрий төгс эзэмшээгүй хүмүүс байдаг байна. Тэдний туйлын зорилго нь зүгээр л өөрийгөө илэрхийлэх, кибер орон зайд танхайрах явдал юм. Тэдний гараас ихэвчлэн маш их алдаатай (оюутны вирус гэгддэг) бүтээл гардаг байна. Учир нь олон тоогоороо интернэтэд гарах болсон вирус хэрхэн зохиох, яаж хакердах талын ойр зуурын хичээлүүд дээр л тэд нарын мэдлэг тулгуурласан байдагт оршино.

Орчин үеийн вирусны 10%-ийг иймэрхүү бүтээлүүд эзлэдэг бол үлдэх 90% нь ёстой жинхэнэ “нийгмийн халдварт өвчин“ гэнэ.

Гурав дахь хэсэг буюу ёстой жинхэнэ “мэргэжлийн” вирус бичигч арай ахмад настны бүлэг л өдгөө дэлхий дахиныг зовоогоод байгаа бөгөөд тэдэнтэй тэмцэх гэж маш их оюун ухаан, нөр их хөдөлмөр, тооцоолж гүйцэшгүй хөрөнгө зарцуулагдаж байна.

Гэтэл бас дөрөвдөх бүлэг бий бөгөөд тэдгээр нь “шинжлэн судлагчид“ гэнэ. Тэдгээр нь гайхамшигт програмчид бөгөөд өнгөлөн далдлах, халдварлуулах, вирусын эсрэг програмуудтай сөргөлдөн зогсох зэрэг цоо шинэ  арга зарчмыг зохион бүтээж суудаг байна. Шинэ үйлдлийн систем гарлаа гэхэд тэд түүн үрүү хэрхэн нэвтрэх вэ гэдгийг буюу уг програмын алдааг хамгийн түрүүн олж илрүүлдэг хүмүүс гэнэ. Тэд вирусыг өөртөө ашиглахын төлөө бус компьютерийн боломжийг нэмэгдүүлэхийн төлөө бүтээнэ.

Энэхүү хавтгай дэлхийн хаа нэг өнцөгт хорон санаатан Trojan-Spy.Win32.Banker.lax мэт вирусыг зохиогоод ертөнцийн аль ч банкны компьютерийн сүлжээнд нэвтрэн орж хамаг мэдээллийг нь устгах аюулыг улаан гараараа тариад сууж байна.

Тэгвэл саяхан “Касперскийн Лаборатори” аудиофайл буюу дуут файл хэлбэрээр 25-33 секундын хугацаанд нүд ирмэх зуур өөрийгөө хувилан тараадаг дэлхийн анхны mp3 форматийн спам вирусыг илрүүлээд байна. Spam буюу stock-спам нь захиа хэлбэрээр хүмүүсийн цахим шуудангаар тардаг бөгөөд энэхүү дуут вирусын хувьд түүнийг нээхэд Exit Only Inc компанийн хувьцаа худалдаж авна уу хэмээх эмэгтэй хүний бүдэг дуу гаргадаг гэнэ.

Энэ мэтээр дэлхий маань вирусэндээ идэгдээд Касперский мэтийн ухаантнууд бидний хамгаалахаар зогсоо чөлөөгүй ажилласаар байна. Өөрөөр хэлбэл дайн дөнгөж л эхэлж байна. Тэгвэл Касперский гэж хэн билээ.

Хэн биднийг вирусын довтолгооноос хамгаалдаг вэ?

Тэгвэл биднийг кибер ертөнцийн дайсан-вирусын довтолгооноос хамгаалах ариун манаанд нүд цавчилгүй ажилладаг дэлхийн иргэн-жинхэнэ бодит супермэний нэг нь Оросын иргэн, програм зохиогч Евгений Валентинович Касперский юм.

Дэлхий дахинд Оросын брэнд болсон энэхүү Евгений Валентинович Касперский 1982 онд Москвагийн улсын их сургуулийн дэргэдэх академич А.Н.Колмогоровийн нэрэмжит физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ан-гийг төгсөөд дараа нь холбоо, мэдээллийн технологийн дээд сургуулийг дүүргэж эрдэм шинжилгээний хүрээлэнд судалгаа хийж байсан боловч 1989 онд өөрийх нь компьютер дээр тэр үеийн орост тахал мэт тархсан “Cascade” вирус илэрснээр түүнийг судлан 1991  онд устгах програм зохиож вирустэй ноцолдох хобби нь эхэлжээ. Оросын аюулаас хамгаалах хороо буюу КГБ-ийн хараанд тэрээр энэ ажлаараа өртөж кибер дайснуудаас эх орноо хамгаалах албанд ахлах дэслэгч цолтойгоор зүтгэж байгаад гар нийлсэн нөхдийн хамт  “AVP” (эдүгээ “Касперскийн Антивирус”) төслийг эхлүүлжээ. 1997 оноос эхнэр Наталья болон, хэсэг нөхдийн хамт “Касперскийн Лаборатори”-г байгуулж өөрөө вирусын програмын боловсруулалт, харин эхнэр нь маркетинг дээрээ ажилласнаар дэлхийн олон оронд салбар бүхий 800 ажилтан, энэ ертөнцийн 250 сая хэрэглэгчтэй, 2007 онд гэхэд л 200 сая долларын эргэлттэй  агуу том IT компани болон өргөжсөн бөгөөд, санхүүгийн захирал Евгений Буякины бодлоор бол 5 жилийн дараа гэхэд  тэрбум долларыг эргэлдүүлж, вирус хамгаалалтын дэлхийн номер хоёр McAfee компанийг ардаа орхих ажээ. Гэвч сүүлдээ маркетингийн бодлого дээрээ эхнэртэйгээ үг нийлэхээ больж 5 жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулж “Касперскийн Лаборатори”-ийн ерөнхий захирлын албыг өөрөө хаших болсон бөгөөд хувьцааны 80% -ын хяналтын багцыг хамтран эзэмшиж байсан экс эхнэртээ  бас нэг охин компанийнхаа 80% багцыг өгснөөр соёлтой зохицол хийжээ.

Гэвч Касперскийн ярианаас  үзэхэд 2000-2004 оны алдарт I Love You и Melissa хэмээх хоёрдахь үеийн вирус дэргэд нь тоглоом шиг санагдах гурав дахь үеийн буюу илүү чадварлаг аюултай вирусын үе эхлээд байгаа гэнэ.

Оросуудын 80% нь хэрэглэдэг “Касперскийн Антивирус”-ыг өдгөө монголчууд бараг 100% ашигладаг болоод байна.

Лувсангийн  Даваасүрэн

Эх сурвалж: http://adobemn.wordpress.com/about/

Компьютерээ Вирусээс хамгаалах арга
Өнөөдөр ажил хэрэгч хүн бүр компьютергүйгээр ажлаа хэвийн хурдан шуурхай явуулах боломжгүй болсон цаг. Яагаад гэвэл албан бичиг баримт боловсруулах, хэвлэх, санхүүгийн бүртгэл тооцоо хөтлөх гээд хамгийн энгийн байдлаар компьютерийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Өөрөө компьютер хэрэглэдэггүй байлаа ч таны үйлчлүүлдэг банк компьютерээр үйл ажиллагаагаа явуулж байна.Таны үйлчлүүлдэг супермаркетууд компьютерээр тооцоо хийж таны худалдан авалтын талоныг хэвлэж өгдөг. Тиймээс та компьютерээс ангид байх аргагүй эрин үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл гэнэт компьютер ажиллагаагүй болбол супермаркетуудад  урт дараалал үүсч, банкууд гүйлгээ хийхгүй, танай компани татварын тайлангаа хугацаандаа өгч чадахгүй гэх мэт хүндрэлүүд гарна гээд төсөөлөөд үзэхээр бидний амьдралд компьютер гээч зүйл ямар их үүрэг гүйцэтгэдэг болсон харагдаж байна. Тог тасрах, сүлжээгүй болох зэрэг бусдаас хамаарах хүчин зүйлүүдээс болж дээрх хүндрэл гардаг ч ийм байдалд хүргэх бас нэг чухал хүчин зүйл нь компьютерийн вирус юм.

Одоогоор Дорнод аймагт компьютерийн вирусээс болж “гамшиг” болоогүй ч энэ талаар анхаарч, тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж урьдчилан сэргийлэхгүй бол мэдээллийн технологи өндөр хурдаар хөгжиж байгаа энэ үед дээр дурдсан шиг явдал болохгүй гэх газаргүй.

Тодорхой жишээ хэлбэл 1999 онд Mellisa нэртэй вирус 4 хоногийн дотор тархаж 93-385 сая ам.доллар, 2000 онд ILOVEYOU гэгч вирус ердөө 5 цагийн дотор тархаж 700 саяас 6.7 тэрбум ам.долларын хохирол учруулж байжээ. 2001 онд NIMDA  вирус тархахад Монгол улсын олон байгууллага өртөж нилээд олон хоногоор дотоод сүлжээ, имэйл, вэб сэрвэрүүдийн ажиллагааг зогсоож байсан. Тухайн үед үеийн эдийн засгийн хохирлын хэмжээг Монголын хувьд мөнгөн дүнгээр гаргасан бол багагүй тоо гарах байсан байх.

Хөдөө орон нутагт хүртэл компьютерүүд глобал сүлжээнд холбогдчихоод байхад бид дээр дурдсан шиг хүнд байдалд орохгүйн тулд  компьютер яагаад вирустдэг, вирусээс хэрхэн сэргийлэх, хэрхэн ангижрах вэ гэдэг талаар аль болох техникийн бус зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр манай сайтын зүгээс энэхүү өгүүллийг нийтэлж байна.

Угтаа вирус гэдэг нь хүний зохиосон программ хангамж бөгөөд хор хөнөөлтэй программ хангамж гэж ойлгож болно.

Компьютерийн вирус өөрийгөө хувилан олшруулах, өөр компьютерт халдварлан үржих чадвартай тул халдварт өвчинтэй зүйрлэж болох юм. Зарим хүмүүсийн боддог шиг компьютерийн бүх вирус нь маш аюултай зүйл биш юм. Хамгийн аюултай хор хөнөөлтэй вирусууд байхаас гадна огт хор хөнөөлгүй вирус ч байдаг. Зарим вирус халдварлагдсан даруйдаа идэвхжиж компьютер “самраад” эхэлдэг бол зарим нь тодорхой хугацааны дараа эсвэл тодорхой өдөрт идэвхждэг. Учруулах хор хөнөөл нь ч харилцан адилгүй. Үйлдлийн систем гэмтээх, Файл устгах, системд зохиомлоор ачаалал бий болгох, сүлжээний хурд сааруулах, гацаах … гээд тоочоод байвал их урт жагсаалт гарна. Ерөнхийдөө ямар ч вирус хүмүүст төвөг удаж алт шиг цагийг үрж ажил албыг алдуулна.

Таны компьютерийн ажиллагаа нэг л биш болоод янз бүрийн файлууд өөрөө үүсч, удаашрах, гацах зэргээр “гажигтаад” байвал (таны компьютер техник хангамжийн гэмтэлтэй л биш бол) вирустсэн гэсэн үг.  Нэгэнт вирустсэн бол “эмчилгээ” хийлгэж байж л хэвийн болно. Эмчилгээ хийх нь мөн л таны алт шиг цагийг үрж ажил хэрэгт тань тодорхой хохирол учруулна. Тийм болохоор ямар нэг сэжигтэй байдал илэрсэн л бол вирусын эсрэг програмаар шалгах эсвэл мэргэжлийн хүнд хандаж байх нь зүйтэй юм.

Олон жил мэдээллийн технологийн салбарт ажиллахдаа компьютерийн вирусыг тоохгүй явсаар хамаг үнэ цэнэтэй өгөгдлөө алдчихсан хойноо харамсаж суух олон хүнтэй таарч байсан. Ийм байдалд орохгүйн тулд компьютертээ вирусын эсрэг сайн программ суулгах, онц шаардлагагүй имэйлийн хавсаргасан файл нээж үзэхгүй байх, флаш зэрэг зөөврийн хэрэгслүүдийг (бичдэг CD, DVD, мемори карт) шууд нээхээсээ өмнө вирустэй эсэхийг шалгаж сурах хэрэгтэй.

Ер нь эдгээрийг компьютертээ холбонгуутаа доторх агуулгыг нь үзэхдээ хулганы (mouse) давхар товшилт буюу double click хийхээс зайлсхийж яаж ч яарч байсан тухайн дискийнхээ (флаш, бичдэг CD, DVD, мемори карт) нэрэн дээр нь хулганыхаа баруун товчийг даран EXPLORE команд ашиглах нь эрсдлээс тодорхой хэмжээгээр зайлсхийж чадна.

Учир нь ихэнх компьютер мэдээлэл хадгалах зөөврийн хэрэгслүүдийг автотамаар нээхээр тохируулагдсан байдаг. Яг энэ онцлогийг ашиглан халдварладаг вирус Дорнод аймагт маш ихээр тархсан. Мөн интэрнэт, дотоод сүлжээгээр файл хүлээн авахдаа болгоомжтой хандах нь чухал.

Вирусын эсрэг программыг оновчтой сонгоход тань нэмэр болох үүднээс дараагийн удаад антивирусын талаар нийтэлнэ.

Эх сурвалж: http://dornod.biz/index.php?option=com_content&view=article&id=662:2009-10-03-12-06-37&Itemid=68

Компьютерийн вирус 10 дахин ихэснэ
Энэ онд компьютерийн программд vлэмж хор учруулахуйц вирусын тоо арав дахин нэмэгдэж 20 саяд хvрнэ.

Вирусын идэвхжлийн ийм урьдчилсан төлвийг “Касперийн лаборатори” компанийн вирусын эсрэг программ зохиогч орос шинжээчид гаргажээ. Тус компанийн шинжээчдийн дvгнэснээр өнгөрсөн онд интернэтийн гол сvлжээнд 2.227 сая хортой вирус бvртгэгдсэн байна. Энэ нь 2006 оны vзvvлэлтээс дөрөв дахин нэмэгджээ. Өнгөрсөн онд хор хөнөөл учруулах вирусын нийт хэмжээ 354 гигабайт болсон аж. Харин энэ оны сvvлээр вирусын идэвхжил дээд цэгтээ хvрч, вирусын эсрэг ажилладаг компаниуд ч зогсоон барьж дийлэхгvй, нөхцөл байдлыг засах боломжгvй болох гэнэ. Тэгэхээр анхаарахад гэмгvй бололтой.

Эх сурвалж: http://www.must.edu.mn/beta3/newsg_157.html

Дугаар 065

Компьютерийн вирус толгой өвтгөхөө болих уу?
Манай улсад сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ маш ихээр нэмэгдсэн. Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр ч хэрэгжиж байсан. Нөгөө талаар идэх талхгүй байхад Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэлээ энэ тэр гэж буруутгасан хандлага ч байдаг. Идэх талхгүй байхад нь компьютерийн хөтөлбөр ярьсан хүн яагаад буруутах ёстой гэж? Харин ч хүмүүс улам улам ихээр компьютер худалдан аваад ажилдаа, гэртээ, сургууль дээрээ хэрэглээд гартаа оруулаад эхлэх юм бол идэх талх зэргийн асуудал бол их амархан шийдэгдэх боломжтой юм. Ингээд үндсэн асуудалдаа орьё. Компьютерийн хэрэглээ нэмэгдэж байна. Компьютерийг гэртээ хэрэглэхээр болон үр хүүхдийнхээ боловсрол мэдлэгт зориулж худалдан авах өрхийн тоо ч нэмэгдсээр байна. Хэрэглээний энэхүү өсөлттэй холбоотойгоор авсан компьютерээ хэрхэн зөв хэрэглэх вэ, гэсэн асуудал тулгамдаад ирлээ.

Энд л өнөөх вирусийн тухай ярихгүй бол болохгүй болж ирээд байгаа юм. Вирус гээч энэ гайхлын тухай их сонин ойлголт авсан хүмүүс бидний дунд их байна аа. Антивирусийн програмтай байхад яахаараа компьютер минь вирустчихдэг юм бэ, гэж хэлдэг хүмүүс байна. Эсвэл хамгийн сайн антивирусийн програм суулгаад өгөөрэй. Чухам тэгвэл л нэг вирустлээ гэсэн үг аманд нь дахин орохгүй юм аятай ярьдаг, ийм ойлголттой явдаг хүмүүс байна. Өөр нэг төрлийн хүмүүс бас байна. Гаднаас компьютертээ флаш диск болон CD диск (манайхны заримынх нь хэлдгээр бөөрөнхий диск – гурвалжин диск гэж өнөө хэр гараагүй л байгаа юм даа) оруулах үедээ нөгөө дискнийхээ дүрс дээр хулганыхаа курсорыг аваачиж баруун товчлуурыг идэвхтэй нь аргагүй дарж байгаад Scan With… Antivirus гэсэн сонголтыг хийж уншуулаад вирусийг нь илрүүлж гарах газаргүй болтол нь намнаж байгаа харагддаг. Гаднаас дискийг оруулахдаа ингэж вирусийн програмаараа шалгаж уншуулж байх ёстой юм шүү дээ, гэж ихээхэн учир мэдэх хүний царайгаар зарим нь номлоно. Уг нь бол зарчим нь тийм л дээ. Гэхдээ бодит амьдрал дээр бол арай өөр зарчим үйлчлээд байдаг юм. Энэ тухай л өгүүлэх гэсэн юм. Нэгэнт вирустчихсэн компьютерийг антивирусийн программаар нь Full Scan хийлгээд “пөөх, тэр харж байна уу, энэ компьютерт 581 вирус байна шүү дээ, ийм байхад наад “амьтан” чинь яаж олигтой ажиллах вэ, аргагүй шүү дээ, хөөрхий” гэх мэтээр уулга алдана. Харж байна уу, одоо Delete хийгээд орхие. Унтраагаад асаахад бүх юм сайхан болно, гэж хэлдэг. Энэ худлаа. Нэгэнт дотогш ороод өөрийгөө хувилаад байр сууриа олоод бэхэжчихсэн вирусийг вирусийн эсрэг програмаар нь яаж ч уншуулж, Full Scan хийлгээд устгаж намнаж орхих нь үгүй. Баахан скан хийлгэнэ, баахан вирус илрүүлж хульхи буулгана. Худлаа нэг устгасан, карантилсан бичиг харуулна. Маргааш нь асаахад нөгөө л уддаг гацдаг нь хэвээрээ. Нөгөө муухай вирусууд нь цаанаа бол арзайчихаад л байж байдаг. Ихэнх тохиолдолд ийм. Үүнийг хүмүүс мэддэггүй. Миний компьютер вирустчихлээ, хамгийн сайн антивирусийн програм өгөөтөх. Түүнийг л авч байгаад муусайн вируснуудыг хядаад хаячих аятай юм яриад байдаг. Хуучин байсан антивирусийн програм нь муу эд байна, гэсэн лут дүгнэлтийг тэд хийдэг. Шинээр авч байгаа тэр хамгийн сайн антивирусийн програм л бүх вирусийг таньж илрүүлж дарж сөнөөгөөд хаячих юм шиг, хуучин байсан вирусуудыг аваад шидэлчих юм шиг ойлгодог. Энэ ойлголт бас үнэн байдалтай нийцэхгүй.

Бүх зүйл тийм ч хялбар биш боловч…

Бүх зүйл бодоод байгаа шиг тийм ч хялбар биш. Тийм биш болох нь ч практик хэрэглээн дээр харагддаг. Зарим тохиолдолд вирустсэн компьютерт шинээр өөр антивирусийн програм суулгах гэхэд суудаггүй. Инсталл хийх процессыг нөгөө гайхал вируснууд тасалдуулдаг, компьютерийг шууд унтраадаг. Өөрийг нь намнах гэж байгаа этгээдийг ямар вирус Тавтай морилно уу, гээд л суулгуулж байх вэ дээ, гэсэн логик л энэ үед бодогддог. Бас зарим хүмүүс мөнгийг нь төлөөд худалдан авсан лицензтэй антивирусийн програм л компьютерийг вирусээс сайн хамгаална, гэж эндүү боддог. Лицензтэй, илүү үнэтэй антивирусийн програмыг худалдаалдаг компаниуд ч ингэж өөрсдийгөө дөвийлгөж, хүмүүсийг хүслийг нь дагуулж, хийгүй тонгордог тал бий. Бидний санал болгож буй програм илүү үнэтэй болохоор таны компьютерийг вирусээс найдвартай хамгаална, ширхэг вирус ч нэвтэрч чадахгүй аятай юмыг тэд хэлдэг. Үнэтэй юм чанартай байдаг, гэсэн үг бол тэдний уриа. Гадуур үнэгүй тараагдаж байгаа, та бүхний нэг нэгэндээ 2000 төгрөгөөр хуулж бичиж өгөөд байгаа антивирусийн програмууд бол вирусээс хамгаалж чадахгүй, гэж тэд вирусийг яг алган дээрээ тавиад харж байгаа юм шиг итгэлтэй нь аргагүй сурталчилдаг. Аль нь зөв бэ? Энэ олон салаа замын хаагуур нь явах вэ, гэдэг дуу шиг болж байгаа биз? Компьютерийг шинээр худалдан авсан гэнэн томоогүй хэрэглэгч нар, эсвэл зүгээр л ажилдаа ашигладаг, өөр илүү зүйлийг нь бага мэдэх хүмүүс байдаг. Энэхүү зөвлөмж ийм хүмүүст туслах зорилготой. Вирус гэдэг гайхалд олон дахин дамшиглуулахгүй байя гэвэл та үүнийг уншаарай. Юуны түрүүнд вирус гэж юу вэ, гэдгийг мэргэжлийн эсвэл онолын талаас нь биш харин энгийн, илүү олон хүнд хялбар ойлгогдох талаас нь авч үзэхийг оролдъё. Мэргэжлийнхэн бол мэдээж компьютерээ өтөнд бариулчихгүй ашиглаад байж чадна шүү дээ. Энэ ойлгомжтой.

Вирус бол програм

Вирусийг захын нэг хүн ч бүтээчихгүй. Компьютерийн програмчлалын талын сайн мэдлэгтэй, энэ талын зүйлсийг үзэж судалсан, мэргэшсэн хүмүүс ихэнх тохиолдолд вирусийг бичиж бүтээдэг. Компьютерийн програм, үйлдлийн систем зэргийн цоорхой сиймхийг олж түүгээр системд нэвтэрч чадах, чадсаныхаа дараа өөрийгөө хувилж олшруулаад хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаад энгийн номхон компьютер хэрэглэгчийг хөөрхөн шоглоод байх чадвартай, тийм хорлонтой програм бол вирус юм. Компьютерийн вирус болон хүний вирус хоёр бараг ижил. Энэ хоёр вирусийг харьцуулж хэлэх юм бол компьютерийн вирусийн тухай ойлголтыг хүмүүс илүү хялбархан авах болно. Хүмүүст халдаж, хүмүүсийг өвчлүүлдэг олон төрлийн вирус байдаг. Ханиад томуугийн вирус, халдварт шарын вирус, сүрьеэгийн вирус, дохын вирус гэх мэтээр олон төрлийн нэртэй тус тусдаа өвчин үүсгэдэг вируснууд байдгийг хүмүүс мэддэг. Жишээ нь, сүрьеэгийн вирусээс хамгаалах вакцин хийлгэсэн хүнд сүрьеэ нь халдахгүй боловч, халдварт шарын вирус бол халдаж орхино биз дээ.

Тэгвэл компьютерийн вирус үүнтэй яг ижил. Win32, VBS, Trojan, Worm… гэх мэт маш олон янзын вирус байна. Дээр дурдсанчлан антивирусийн програмд бага найд, гэж хэлэх гээд байгаагийн учир бол вируснууд нь ийм олон янз байхаас гадна, эхлээд бүтээгддэгт учир нь байгаа юм. Эхлээд вирус нь гардаг. Гараад энд тэнд хор хохирол учруулна, аягүй бол таны компьютерт байгаа хичнээн мөнгөөр үнэлэгдэхгүй чухал баримтын чинь бодийг хөтөлж орхино, үүний дараа л антивирусийн програм хийдэг компаниуд нөгөө вирусийг нь судалж, анагаах намнах аргыг нь олж шинээр гарах Update-дээ оруулдаг. Тэгэхээр хор нь эхэлж төрөөд ерөндөг нь дараа нь гарч байгаа биз? Хүн бүхэн аминдаа хайртай. Хэн нэг хүнд хамгийн сайн вирусийн хамгаалалттай вакцин хийгээд өгье. Тэгээд таныг халдварт өвчинтэй хүнтэй хамт 7 хоног нэг өрөөнд байлгая, гэж хэлвэл за тэгье, давай гэж хэн ч хэлэхгүй дээ. Тэр вакцин чинь халдварт өвчнөөс намайг хамгаалах ч юм уу, үгүй ч юм уу, би яаж мэдэх юм бэ? Би тийм халдварт өвчинтэй хүнтэй хамт нэг өрөөнд 7 хонож чадахгүй ээ, гэж хэлнэ. Зөв. Аминдаа хайргүй хэн байх вэ? Тэгвэл компьютер яг үүнтэй ижил. Компьютерт антивирусийн програм суулгачихвал л вирусээс баттай хамгаалагдана, гэж хүмүүс буруу ойлгоод байна. Тэгээд вирусийн хамгаалалттай байхад яагаад миний компьютерт вирус орчихов, гэж учиргүй гайхна. Уг нь өөрийг нь халдварт өвчинтэй хүнтай хамт байлгая, гэхэд үгүй, гэж хэлдэгтэйгээ адилхан л хандлагыг компьютер дээрээ гаргах хэрэгтэй байгаа юм. Тэгээд би яах юм бэ, компьютерээ яаж вирустуулэхгүй байх вэ, гэсэн асуулт эндээс урган гарна.

Яаж хамгаалах вэ?

Компьютерийг вирусээс хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт гэж байхгүй. Энэ хорвоогийн олон ухаантай толгойнууд энэ асуудлыг өнөө хэр нь шийдвэрлэчих шийдлийг олж чадаагүй байна. Гэхдээ вируст арай бага өртөх зарим нэг энгийн аргууд байна.

Найдвартай хамгаалахгүй ч гэсэн таны компьютерт антивирусийн програм заавал суугдсан байх ёстой. Тэгвэл хамгийн энгийн хийцтэй, захын нэг муу өт хорхой хүртэл компьютерт чинь орж, таныг дарлаж дэвжээ нүдүүлээд байхгүй болно. Мэдээж шинээр гарсан айхтар вирусийг бол танихгүй байх магадлалтай болохыг дээр дурдсан.

Онцын шаардлагатай биш бол компьютертээ гаднаас элдэв төрлийн флаш диск, мемори карт, CD, DVD диск зэргийг битгий хий. Ганц дуу, нэг жижигхэн тоглоом харагдсан ч флаш дискэндээ хийлгээд авдаг хүмүүс бий. Гэтэл түүнтэй чинь хамт нөгөө гайхал вирус таны компьютер руу морилоод ороод ирдэг тохиолдол их. Үүнийг л тэвччих. Ганц тоглоомноос болоод 10.000 төгрөг төлж компьютерээ дахин форматлуулж байх хэрэгтэй гэж үү? Тийм их илүүдээ гарсан мөнгө хүн бүхэнд байгаа гэж үү? Мэдээж мөнгө ихтэй хүнд бол энэ хамаагүй л дээ. Төлөх мөнгө нь байгаа бол та компьютерээ хэд ч вирустуулж, хэд ч дахин форматлуулж болно оо.

Гэрийнхээ компьютер дээр хийсэн ажил, файл зэргийг флаш дискээрээ гадагшаа зөөж хэвлүүлэх хэрэгцээ их гардаг. Хүн бүр гэртээ принтертэй болох болоогүй цаг. Ийм хэрэгцээ гарсан үед зөвхөн тэр хэвлүүлэх файлаа л ганцааранг нь флаш дискэндээ хуул. Тэгээд гадагшаа принтертэй газарт очиж хэвлүүлсний дараа компьютертээ эргүүлж хийхдээ флашаа битгий нээ. Autoplay горимоор шууд нээгдэх тохиолдол бий. Тэгвэл хаа. Хаасныхаа дараа шууд форматалж орхи.

Вирус бол гэнэт гарч ирээд гай тарьчихдаг эд биш. Вирус таны компьютерт гаднаас л орно. Тиймээс гаднаас л вирустэй байж болзошгүй элдэв төрлийн дискүүд хийхгүй бол таны компьютер огт вирустэхгүй. Хүн ч гэсэн халдварт өвчинтэй хүнтэй л харьцахгүй бол, ойр байгаагүй бол халдварт өвчнөөр өвчилдөггүй биз дээ.

Мундаг сайн антивирусийн програм суулгачихаад, түүндээ хамгийн сүүлийн үеийн Update хийгээд байвал подхийгээд явчихна, гэж ойлгож огт болохгүй.

Хамгийн мундаг нь гэсэн болгоныг компьютертээ суулгах гээд байх хэрэггүй. Бас хамгийн үнэтэй антивирусийн програмыг суулгачихвал миний компьютерт вирус орохгүй, гэж битгий ойлго. Хамгийн үнэтэй нь ч, хамгийн хямд нь ч байсан ялгаагүй, өөрийнхөө танихгүй вирусийг бол илрүүлж чадахгүй, илрүүлж чадахгүй юм чинь, компьютерт оруулж орхих нь мэдээж. Компьютер маань вирустээд ер болохгүй юм. Хамгийн үнэтэй антивирусийн програм худалдан авдаг юм билүү, гэсэн хүн таардаг. Миний өгөх зөвлөмж бол хэрэггүй л гэж хэлэх байна. Дагах эсэх нь таны мэдэх хэрэг.

Компьютер чинь нэгэнт вирустсэн бол вирусийн эсрэг програмаараа уншуулаад, full scan хийлгээд үзүүлэх тусаар бага. Энэ тохиолдолд хамгийн сайн арга бол С дискээ дахин форматалж, Windows үйлдлийн системээ дахин шинээр суулгах явдал.

Хэрэгтэй хэрэггүй програм, тоглоом гээд харсан үзсэн болгоноо Setup хийж компьютертээ суулгаад байх хэрэггүй. Учрыг нь сайн мэдэхгүй програм, тоглоомыг битгий суулга. Өөрийнхөө хэрэглэдэг, ашигладаг гол гол програм, тоглоомыг л компьютертээ суулгаж ашиглах нь хамгийн зөв арга.

Дээр дурдсанчлан вирус нь олон янз, төрөлтэй байдаг. Ихэвчлэн Windows үйлдлийн систем рүү, энэхүү үйлдлийн системийн System 32 хэсэг рүү дайралтаа хийж, тэндээ идээшин суурьших гээд байдаг. Зарим вирус Word-ын .doc өргөтгөлтэй файлыг, зарим вирус зургийн .jpeg өргөтгөлтэй файлыг устгахаар бүтээгдсэн байдаг. Иймээс та офиссын ажилтан бол, Word дээр их хэмжээний, чухал хэрэгцээтэй бичиг баримт бэлддэг бол, гэр бүлийнхээ дурсгалтай мөчүүдийг буулгасан дахин давтагдашгүй ховор зургуудыг компьютертээ хадгалдаг бол тэдгээр чухал зүйлсээ CD диск дээр хуулж бичиж аваад хадгалж байгаарай. Тэгвэл вирусийн болзошгүй довтолгооны үед хохирол гарз багатай гарна. Учир нь таны компьютерт ямар вирус ороод, юуг нь яаж сүйтгэхийг бурхан ч хэлж мэдэхгүй шүү дээ…

Эх сурвалж: http://estars.ucoz.net/news/kompjuterijn_virus_tolgoj_vtgkh_bolikh_uu/2009-12-02-130

Компьютерийн вирус хорлон сүйтгэгчийг барихад туслав
Гэрийнх нь компьютер руу илгээсэн вирусын тусламжтайгаар нэгэн хакерыг илрүүлсэн гэж “Ars Technical” мэдээлжээ. Тэрээр Вашингтон дахь хэд хэдэн ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд бөмбөг тавьсан гэсэн утгатай цахим шууданг илгээжээ. Уг цахим шууданд бөмбөг дэлбэрэх цагийг хүртэл дурдсан байсан аж. Энэ оны 5-6 дугаар сард арав гаруй дуудлага цагдаагийнханд ирсэн гэнэ.

Шүүхээс Жош Гейлзбрукийг насанд хүрээгүйг харгалзан гурван cap саатуулах төвд хорихоор шийдвэрлэжээ. Харин Жош Гейлзбрукийн эцэг эх хүүхдийнхээ буруутай үйлдлээс болоод 8852 долларын торгууль төлөх болсон байна. Өсвөр насны хакер маань илгээж буй захидлаа “Мунхаг цагдаа” хэмээн нэрлэж байжээ.

Эх сурвалж: http://www.galuu.com/24tsag/2007/08/03/8598

Компьютерийн вирус сансарт аялж байна
Компьютерийн вирусууд дэлхийн бөмбөрцгийн хил хязгаараас хальж бvр сансарт “харайж” явна гэнэ.

Тодруулбал, НАСА агентлагийн мэдээлснээр олон улсын сансрын станцад хэрэглэгддэг нөvтбvvкvvдэд “Gammina AG” вирус халдварлажээ. Ийм вирус өнгөрсөн оны наймдугаар сард анх бvртгэгдсэн бөгөөд компьютерт нэвтэрч сvлжээний тоглоомд орох нууц vгийг хулгайлдаг аж.

Вирусууд тойрог замд нэлээд эрт хvрсэн гэж НАСА vзэж байгаа төдийгvй өдгөө ямар арга замаар компьютерvvдэд халдварласан болохыг судалж байна. Эдгээр вирус нь юутай ч Олон улсын сансрын станцын хяналтын системд аюул учруулахгvй аж. Вирустсэн нөvтбvvкvvдийг сансрын нисгэгчдийн хоол хvнсний зохицуулалтын программыг ажиллуулахад ашигладаг. Мөн сансрын нисгэгчдийн электрон захидлыг эх дэлхий рvv vе vе “зөөх” шууданч тагтааны vvрэг гvйцэтгэдэг юм. Зарим эх сурвалжийн vзэж буйгаар эдгээр компьютерт ямар ч вирусын эсрэг программ суулгаагvй байсан гэнэ. Олон улсын сансрын станцад интернэттэй шууд холбогдох оролт байхгvй бөгөөд сансрын нисгэгчдийн нэгнийх нь авч явсан флашаар дамжин вирус нэвтэрсэн байх магадлалтай аж. Тиймээс НАСА агентлаг ирээдvйд дахин ийм явдал давтагдуулахгvйн тулд системийн аюулгvй байдалд дорвитой арга хэмжээ авахаар болжээ.

Эх сурвалж: http://www.must.edu.mn/beta3/newsg_165.html