Компьютерийн вирус гэж чухам юу билээ
Компьютерийн вирус гэж чухам юу билээ
Хүн төрөлхтөнийг адбишийн хүчирхэг дайснаас авран хамгаалах ер бусын супер эрчүүд болох “Супермэн“, “Батмэн“, “Хүн аалз” зэрэг нь хүний оюун санаагаар бүтээгдсэн баатрууд юм. Гэхдээ тэд кино, видео, компьютер зэрэг виртуал ертөнцдөө л тулалддаг билээ. Өөрөөр хэлбэл бидний оюун санаанд бий болсон дайсныг уран санаагаар төрсөн баатрууд маань сөнөөж сэтгэл оюун цэлмэдэг гэсэн үг. Гэтэл өдгөө интернет гэгч кибер ертөнц бий болсноос хойш хүн төрөлхтөн үнэхээр хоёр ертөнцөд зэрэгцэн амьдрах болсон юм. Дэлгэрэнгүй
Компьютерээ Вирусээс хамгаалах арга
Өнөөдөр ажил хэрэгч хүн бүр компьютергүйгээр ажлаа хэвийн хурдан шуурхай явуулах боломжгүй болсон цаг. Яагаад гэвэл албан бичиг баримт боловсруулах, хэвлэх, санхүүгийн бүртгэл тооцоо хөтлөх гээд хамгийн энгийн байдлаар компьютерийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Өөрөө компьютер хэрэглэдэггүй байлаа ч таны үйлчлүүлдэг банк компьютерээр үйл ажиллагаагаа явуулж байна.Таны үйлчлүүлдэг супермаркетууд компьютерээр тооцоо хийж таны худалдан авалтын талоныг хэвлэж өгдөг. Тиймээс та компьютерээс ангид байх аргагүй эрин үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл гэнэт компьютер ажиллагаагүй болбол супермаркетуудад урт дараалал үүсч, банкууд гүйлгээ хийхгүй, танай компани татварын тайлангаа хугацаандаа өгч чадахгүй гэх мэт хүндрэлүүд гарна гээд төсөөлөөд үзэхээр бидний амьдралд компьютер гээч зүйл ямар их үүрэг гүйцэтгэдэг болсон харагдаж байна. Дэлгэрэнгүй
Компьютерийн вирус 10 дахин ихэснэ
Энэ онд компьютерийн программд vлэмж хор учруулахуйц вирусын тоо арав дахин нэмэгдэж 20 саяд хvрнэ.
Вирусын идэвхжлийн ийм урьдчилсан төлвийг “Касперийн лаборатори” компанийн вирусын эсрэг программ зохиогч орос шинжээчид гаргажээ. Тус компанийн шинжээчдийн дvгнэснээр өнгөрсөн онд интернэтийн гол сvлжээнд 2.227 сая хортой вирус бvртгэгдсэн байна. Энэ нь 2006 оны vзvvлэлтээс дөрөв дахин нэмэгджээ. Өнгөрсөн онд хор хөнөөл учруулах вирусын нийт хэмжээ 354 гигабайт болсон аж. Харин энэ оны сvvлээр вирусын идэвхжил дээд цэгтээ хvрч, вирусын эсрэг ажилладаг компаниуд ч зогсоон барьж дийлэхгvй, нөхцөл байдлыг засах боломжгvй болох гэнэ. Тэгэхээр анхаарахад гэмгvй бололтой.
Эх сурвалж: http://www.must.edu.mn/beta3/newsg_157.html
Дугаар 065
Компьютерийн вирус толгой өвтгөхөө болих уу?
Манай улсад сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ маш ихээр нэмэгдсэн. Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр ч хэрэгжиж байсан. Нөгөө талаар идэх талхгүй байхад Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэлээ энэ тэр гэж буруутгасан хандлага ч байдаг. Идэх талхгүй байхад нь компьютерийн хөтөлбөр ярьсан хүн яагаад буруутах ёстой гэж? Харин ч хүмүүс улам улам ихээр компьютер худалдан аваад ажилдаа, гэртээ, сургууль дээрээ хэрэглээд гартаа оруулаад эхлэх юм бол идэх талх зэргийн асуудал бол их амархан шийдэгдэх боломжтой юм. Ингээд үндсэн асуудалдаа орьё. Компьютерийн хэрэглээ нэмэгдэж байна. Компьютерийг гэртээ хэрэглэхээр болон үр хүүхдийнхээ боловсрол мэдлэгт зориулж худалдан авах өрхийн тоо ч нэмэгдсээр байна. Хэрэглээний энэхүү өсөлттэй холбоотойгоор авсан компьютерээ хэрхэн зөв хэрэглэх вэ, гэсэн асуудал тулгамдаад ирлээ.
Компьютерийн вирус хорлон сүйтгэгчийг барихад туслав
Гэрийнх нь компьютер руу илгээсэн вирусын тусламжтайгаар нэгэн хакерыг илрүүлсэн гэж “Ars Technical” мэдээлжээ. Тэрээр Вашингтон дахь хэд хэдэн ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд бөмбөг тавьсан гэсэн утгатай цахим шууданг илгээжээ. Уг цахим шууданд бөмбөг дэлбэрэх цагийг хүртэл дурдсан байсан аж. Энэ оны 5-6 дугаар сард арав гаруй дуудлага цагдаагийнханд ирсэн гэнэ.
Компьютерийн вирус сансарт аялж байна
Компьютерийн вирусууд дэлхийн бөмбөрцгийн хил хязгаараас хальж бvр сансарт “харайж” явна гэнэ.
Тодруулбал, НАСА агентлагийн мэдээлснээр олон улсын сансрын станцад хэрэглэгддэг нөvтбvvкvvдэд “Gammina AG” вирус халдварлажээ. Ийм вирус өнгөрсөн оны наймдугаар сард анх бvртгэгдсэн бөгөөд компьютерт нэвтэрч сvлжээний тоглоомд орох нууц vгийг хулгайлдаг аж.

